2016-11-28,20:20

хамгийн ухаантай 10 амьтан

 Дэлхийн хамгийн ухаантай 10 амьтан 1. Шимпанзе ой тогтоолт сайтай Маш олон хэлний үгийг түүнд зааж өгөхөд амархан сурахаас гадна бусдадаа зааж өгч байжээ. Тэд бас хүний хэлийг ерөнхийд нь ойлгодог бөгөөд зарим ойролцоо утгатай өгүүлбэрүүдийн өгүүлбэр зүйн дэс дарааллыг маш сайн тааруулж байсан гэнэ. Бусад амьтдыг бодвол хамгийн сайн ой тогтоолттой амьтан юм. Тэд ямар нэгэн асуудлыг маш сайн дүгнэлт хийж шийдвэрлэдэг юм. Энэ бүгдээс дүгнэхэд Шимпанзе дэлхийн хамгийн ухаантай амьтдын жагсаалтад яахын аргагүй багтах юм. 2. Далайн гахай маш чалчаа Далайн гахай маш чалчаа амьтан бөгөөд олон янзын авиа гарган хүнтэй ярилцдаг. Түүний талаар сонирхолтой нэгэн зүйл хэлэхэд тэднийг унтахад тал тархи нь унтдаг бөгөөд тархиных нь нөгөө хэсэг нь сэрүүн байдаг гэнэ. Тэд маш хурц хараа, соргог чихтэй учир усны мандал дээр үсрэн гарах үедээ хүний хэлснийг сонсож чаддаг. Мөн тэдний шүд нь гаднаас ирж байгаа чимээг түгээдэг гэнэ. Тэд маш сайн анчид байдаг. Тэд бас оньсого таах, хамтарч ажиллах, гүн гүнзгий бодох, хэлсэн зааврыг дагах чадвартай бөгөөд тэр ч байтугай ямар нэгэн даалгаврыг дахин дахин хийлгэхэд маш амархан сурдаг гэнэ шүү. 3. Заан ухаантайгаараа алдартай Азийн ёс заншилд заанууд мэргэн ухааны бэлэг тэмдэг байдаг бөгөөд тэд ой тогтоолт, ухаантай гэдгээрээ алдартай. Үнэндээ тэдэнд маш гайхалтай ой ухаан байдаг гэнэ. Тэд юуг ч мартдаггүй. Хэрвээ зааныг хэн нэгэн гэмтээвэл маш удаан хугацааны туршид түүний ой ухаанд энэ нь байх болно. Мөн заан тэдэнд сайхан хандсан бүх хүнийг мартдаггүй. Тэд газар нутгаа сольсон ч хүнсээ, уух зүйлсээ маш хурдан олох чадвартай. Тэдэнд маш гайхалтай нууцлаг бусад төрлийн амьтдад байдаггүй нэгэн оюун ухаан байдаг. Хэрвээ нэг заан нь гэмтчихвэл бусад нь түүнд тусалдаг. Тэд амьдарч байгаа орчиндоо уйлж инээж тоглож ажиллах чадвартай. Хэлээд байвал зааны тухай маш олон зүйл байгаа ч дэлхийн хамгийн ухаантай амьтдын нэг гэж батлахад эдгээр зүйлс хангалттай байх гэж бодож байна. 4. Rhesus сармагчин биологийн хайгуулд гарамгай Хүний нэгэн хэсэг гэгддэг Rhesus-ийн сармагчин нь дэлхий дээр хамгийн их тархсан ухаалаг амьтан гэдгээрээ алдартай. Тэд анагаах ухааны болон биологийн хайгуулыг маш чадварлаг хийдэг. Тэд маш гайхалтай ой тогтоолттой бөгөөд юмыг маш хурдан сурч, ямар нэгэн шийдвэрийг маш хурдан гаргадаг. 5. Африкийн саарал тоть 6 хүртэл тоолдог Aфрикийн саарал тоть нь хүний хэлсэн үг яриа тэр ч байтугай дуулсан дууг хүртэл даган дуурайдаг. Тэд зүгээр ч нэг хүний дууг дуурайдаггүй, гэр бүл доторхи чимээ болон бусад чимээг 
бичсэн: budnyam төрөл: сониорхолтой баримт | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 26

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)